Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
50 үзсэн

3. ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Хууль тогтоомжийн системчлэл, мэдээллийн ажлыг эрхэлнэ.

3.1.1 аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, бусад хууль тогтоомжийн лавлагаа сан бүрдүүлж, шинээр батлагдсан эрх зүйн актаар сангаа баяжуулж өөрчлөлт, хөдөлгөөнийг цаг тухайд нь бүрэн гүйцэд хийнэ

3.1.2 Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан, эрх зүйн нэгдсэн системээс лавлагаа авах, техникийн боломжийг бүрдүүлж түүнээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой журмын дагуу лавлагаа өгөх, тэднийг шинээр гарсан хууль тогтоомжийн талаарх мэдээллээр хангана

3.2 Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

3.2.1 Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд виз, санал, дүгнэлт өгч хууль зүйд нийцүүлж гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ

3.2.2 Аймгийн Засаг даргаас нутгийн өөрөө удирдах байгууллагад буюу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцуулах шийдвэрийн төслийн хууль зүйн үндэслэлд виз өгнө.

3.2.3 Аймгийн Засаг даргын нийлэг хэм хэмжээ тогтоосон захирамжийг зохих журмын дагуу Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ

3.2.4 Шаардлагатай дүрэм журам зааврыг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулж мөрдүүлнэ.

3.2.5 аймгийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулж иргэд байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Засаг даргыг төлөөлж оролцоно.

3.3 Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг удирдан чиглүүлнэ.

3.3.1 Нутаг дэвсгэрийн хэмжээнд эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааг зохион байгуулна.

3.3.2 Эрх сургалт, сурталчилгаа хийхэд ЗДТГ-ын харъяа байгууллагын ажилтнуудыг тэдгээрийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр татан оролцуулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах анхан шатны нэгж болох сум, багийг гарын авлагаар хангана.

3.4 Сумын хууль зүйн албаны ажлыг удирдан чиглүүлнэ.

3.4.1 Сумын Засаг даргын захирамж, нутаг дэвсгэрийн төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

3.5 Орон нутгийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж зааварлана.

3.5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, байгууллага, сумын Засаг даргын үйл ажиллагаанд хууль ёс, дэг журам, хөдөлмөрийн сахилгыг сахин биелүүлж байгаа болон иргэдэд үзүүлж байгаа эрх зүйн үйлчилгээний байдлыг шалгаж зааварлана.

3.6 Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулна.

3.7 Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

3.7.1 Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагуудын харъяа орон нутгийн байгууллагуудаас иргэдийн дунд хуулийн сургалт, сурталчилгааны ажил зохиох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан, нөхцөлийг арилгах ажил зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

3.8. Аймгийн Засаг даргаас шүүх, прокурор, нотариат, өмгөөлөл бусад байгууллагуудтай харилцах асуудлыг төлөөлж явуулах ба хамтран ажиллана.

3.9. Хэлтсийн болон агентлагуудын харъяа орон нутгийн байгууллагын ажилд холбогдох иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

3.10.  Архив албан хэрэг хөтлөлтийн талаар хууль тогтоомж дүрэм журмын зааврын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд хангуулах, төрийн болон төрийн өмчит аж, ахуйн нэгж байгууллагын архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, ашиглуулах хадгалах, хамгаална.

3.11 Байгууллага иргэдэд архивын лавлагаа мэдээллээр үйлчлэх, архивын баримтад нягтлан шалгалт, дахин боловсруулалт, тоо бүртгэл хийх, данс, бүртгэл, жагсаалт үйлдэнэ.

3.12 Архивын лавлах санг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний лавлах үйлдэнэ.