Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд явагдана

2023.12.05
105 үзсэн


2022 оны жилийн эцсийн дүнгээр манай улсын малын тоо толгой 71.1 сая хүрсэн. Тухайлбал адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдсон билээ.
2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсээс сум багуудын дарга, нийгмийн ажилтан нарыг нэгтгэсэн сургалтыг явуулж, мал тооллого хийхэд юуг анхаарах, хэрхэн тоолох, хүндрэл үүсгэдэг асуудлуудад зөвлөгөө мэдээллийг өглөө.

Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой.

Зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, малын бэлчээр хадлан тэжээлийн хүрэлцээ хангамжийг шинжлэх бололцоог олгодог.

Мал тооллогын мэдээллийн санг хөдөө орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого шийдвэрт ашиглах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг аж.

Иймд малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.