Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Албан хаагчид

2022.05.11
49 үзсэн

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг.

  •  Л.Алтанчимэг      / Хэлтсийн дарга /
    Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилах, тайлбарлан таниулах, аймгийн Засаг даргад мэргэжлийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх, Засаг дарга, Тамгын газраас батлан гаргаж буй шийдвэрийг хууль, тогтоомжид нийцүүлэх, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах.
  •  Г.Энхсайхан         / Ахлах мэргэжилтэн /

    • 1.Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг тайлагнах

      2.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол шийдвэр, салбарын сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг тайлагнах

      3.Аймгийн хэмжээнд зохион байгуулах эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах

      4.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан эд зүйлсийг улсын орлого болгох, устгах ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын дэргэдэх орон бус зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, тайлан мэдээг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх

      5.Бүх нийтийн эрх зүйн боловсрол Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах

  • Э.Хонгорзул           /Үндэсний аюулгүй байдал, Терроризмтой тэмцэх, ХАСХОМ хариуцсан Мэргэжилтэн /
  • Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлагнах ажлыг зохион байгуулах.
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмыг хэрэгжүүлэх.
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймагт хийсэн ажлын тайланг хагас, бүтэн жилээр гаргах6
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтран ажиллах.
  • Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах.
  • Аймаг, сум,    төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ЭБАТ-ын үүргийг гүйцэтгэх.
  • Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг холбогдох заавар журмын дагуу бүрдүүлэн авч хадгалах,хувь хүний нууцыг хамгаалах.
  • Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
  • Терроризмтой тэмцэх салбар зөвлөлийн чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох тайлан мэдээг гаргах.

Архивын тасаг

  • Н.Баярбаатар/ Сан хөмрөгийн эрхлэгч /
    1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, дүрэм журам, зааврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,биелэлтэд нь хяналт тавих
    2. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллах

    3.Төрийн архивын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

    1. Архивын баримтын хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж, зөвлөгөө дэмжлэг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
    2. Архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлж, ангилан, тоо бүртгэлд оруулах, цахимжуулах ажлыг удирдан зохион байгуулах
    3. Төрийн архивд сан хөмрөг үүсгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шинэчлэн тогтоох,сан хөмрөгийг журам зааврын дагуу хугацаанд нь нөхөн бүрдүүлэх

    7.Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах болон барилга байгууламжийн гадна тохижилт, засварлах, тоноглох ажлыг ашиглалтанд оруулах улсын комисст ажиллах

    1. Хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримтыг илрүүлж, хамгаалалтын хувь үйлдэх

    9.Архивын  баримт ашиглалт, архивын үйлчилгээнд хяналт тавьж мэргэжил арга зүй удирдлагаар хангах

    10.Төрийн болон байгууллагын архивыг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг улсын болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

    11.Архивын сан хөмрөг, баримтын хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх арга хэмжээг зохион байгууулах

    12.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил, арга зүйгээр хангаж, архив бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх болон давтан сургалтад хамруулах

  • Б.Даваахүү/ Архивч /

    1.Байгууллага болон иргэдийн хүсэлтийг хүлээн авч архивын лавлагаа, хуулбар олгох,

    2.Архивын баримтанд эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх

    3.Сан хөмрөгийн баримтанд эрдэм шинжилгээ техник боловсруулалтын ажил хийж, үдэж хавтаслах

    1. Данс, бүртгэл, жагсаалт үйлдэх
    2. Баримтын хэсэгчилсэн буюу иж бүрэн тооллогод оролцох
    3. Архивын баримтанд карт бичих
    4. Баримтыг тавиур дээр байрлуулахад сан хөмрөгийн эрхлэгчид туслах
    5. Тавиурын заагуур хийх
    6. Архивын тасгийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг ханган биелүүлэх

     

  • Ц.Отгонцэцэг/ Цахим сангийн архивч-операторч /

    Мэдээллийн технологийг нэвтрүүлэх  үндэсний хөтөлбөрийн хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлдбэрт шилжүүлэхэд

    • Баримтын агуулгад тодорхойлон бичилт хийх
    • Баримтыг скайнердах
    • Сэргээн засварлалт буюу бичвэрийг тодруулах (photoshop)
    • JPG файлыг PDF файлруу хөрвүүлж AMS программд цахим холболт хийх
    • Скайнердсан баримтыг үдэж хавтаслах

     Архивын албаны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг ханган биелүүлэх

    Ч. Жавзмаа/Архивын тасгийн сан хөмрөгч/

    1.Сан хөмрөгийн баримтын нөхөн бүрдүүлэлт, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах

    2.Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх

    3.Сан хөмрөгийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллах

    4.Архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх

  •  

  • Б.Золзаяа/ Цахим сангийн архивч-операторч /

    Мэдээллийн технологийг нэвтрүүлэх  үндэсний хөтөлбөрийн хүрээнд цаасан суурьтай баримтыг цахим хэлдбэрт шилжүүлэхэд

    • Баримтын агуулгад тодорхойлон бичилт хийх
    • Баримтыг скайнердах
    • Сэргээн засварлалт буюу бичвэрийг тодруулах (photoshop)
    • JPG файлыг PDF файлруу хөрвүүлж AMS программд цахим холболт хийх
    • Скайнердсан баримтыг үдэж хавтаслах