Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.20
50 үзсэн

3. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА,ЧИГ ҮҮРЭГ

3.1 Аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсүүдийн ажлыг уялдуулан зохицуулж, тэднээс шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, судалгаа авах, аймгийн ИТХ-д үйлчилнэ.

3.2 Аймгийн Засаг даргын ажил төрлийн болон мэргэжлийн өндөр түвшний зөв, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын мэдээллээр хангаж, Засгийн газар, холбогдох яам, дээд байгууллагад явуулах мэдээ, тайланг үнэн, бодитой гаргаж хугацаанд нь хүргүүлнэ.

3.3 ТЗУХ нь дараах шийдвэрүүдийн хэрэгжилтийг боловсруулж, бодит үр дүнг тооцох, мэдээллэх, танилцуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох чиг үүргийн асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

3.4 Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийг шинэчлэн боловсруулж батлуулна.

3.5 Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарын байгуулсан болон АЗДТГазрын төрийн жинхэнэ албан хаагчдын “Үр дүнгийн гэрээ” байгуулах ажлыг зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг  холбогдох хэлтсүүд /Захирамж, тушаалаар томилогдсон ажлын хэсэг/-тэй хамтран дүгнэх ажлыг зохион байгуулна.

3.6 ТЗУХ нь дараах гол тайлан мэдээнүүдийг гаргана. Үүнд:

  • Холбогдох эрх зүйн актын биелэлт,
  • Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилт,
  • Тухайн онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт,
  • “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт,
  • “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт,
  • Аймгийн хэмжээнд батлагдсан дэд хөтөлбөр, төсөл боловсруулах, үр дүнг тооцох /дангаараа болон АЗДТГ-ын хэлтсүүдтэй хамтарч/,
  • Ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тухайн онд хийгдсэн үйл ажиллагааны тайлан,
  • “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр-ийн хэрэгжилт,
  • Аймгийн Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тайлан,
  • “Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт-ийн мэдээ,
  • Аймгийн сар бүрийн ажлын тайлан,
  • “Аймгийн гадаад харилцаа”-ны тайлан,
  • “Нээлттэй хаалганы өдөр”-ийн тайлан,
  • Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангууд,
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын сар, улирал, хагас бүтэн жилийн ажлын тайлангууд,
  • Аймгийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд эрхлэх асуудлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийнэ.

3.7 ТЗУХ нь ЗГХЭГазарт болон аймгийн ЗДТГазрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс”-т дараах мэдээ, тайланг батлагдсан хугацаанд, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу чанартай гаргаж хүргүүлэх үүрэгтэй. Үүнд:

  • Холбогдох эрх зүйн актын биелэлт,
  • Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилт,
  • Тухайн онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт,
  • “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт,
  • “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт,
  • Аймгийн хэмжээнд батлагдсан дэд хөтөлбөр, төсөл боловсруулах, үр дүнг тооцох /дангаараа болон АЗДТГ-ын хэлтсүүдтэй хамтарч/,
  • Ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тухайн онд хийгдсэн үйл ажиллагааны тайлан.

3.8 Хүний нөөцийн хэрэгцээ, хангалт, төлөвлөлт, удирдах ажилтан болон төрийн албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан бэлтгэх, дадлагажуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хариуцна.

3.9 Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар гарсан Төрийн албаны стандарт, заавар, дүрэм, журмыг биелүүлж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээ, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, зэрэг дэв олгуулах, тангараг өргүүлэх, мэргэшлийн шалгалт авах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

3.10 Аймгийн гадаад харилцааны асуудал, гадаад, дотоодын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдөд үзүүлэх төрийн ёслол, хүндэтгэлийн асуудлыг хариуцна. Гадаад бодлогын уламжлал, залгамж чанарыг хадгалах, өргөжүүлэх, үр ашигтай түншлэл хамтын ажиллагааны хүрээнд:

  • Гадаад орнуудын хотуудтай шууд болон ах дүү хотын харилцааг үүсгэх, өргөжүүлэх, хөгжүүлэх
  • Гадаад орнууд болон ОУБ-тай харилцаа тогтоож, бүх төрлийн хэлбэрээр нийгмийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэх

3.11 Аймгийн Засаг даргын захирамж, АЗДТГ-ын даргын тушаал, эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөл боловсруулж хянуулан холбогдох газруудад хүргүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгнө.

3.12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь:

  • Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааныг аймгийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны дэг”-ийн дагуу зохион байгуулна.
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх
  • Сар бүрийн “Нээлттэй хаалга”-ны өдрийн арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавина.

3.13 ТЗУХ нь аймгийн төр, захиргааны байгууллагуудын хэтийн төлөвлөгөө, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, дэвшүүлсэн зорилт, тулгамдсан асуудлыг орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай сурталчилах ажлыг зохион байгуулна.

3.14 Монгол Улсын Төрийн дээд шагнал, одон медаль, Засгийн газар болон түүний салбар байгууллага, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшуулах талаар иргэдийн холбогдох бичиг баримтыг хүлээн авч зохих журмын дагуу санал боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд болон аймгийн Засаг даргад шагнах асуудлыг танилцуулж шийдвэрлүүлнэ.

3.15 АЗДТГазрын хэлтсүүдийн ажлыг уялдуулан зохицуулах , шуурхай болгох, баримт бичиг, албан хэргийн хөтлөлтийг боловсронгуй болгох, албан хаагчдын ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга, үр бүтээл, арга барилыг сайжруулах ажлыг зохион байгуулна.

3.16 Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн үндсэн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар томилсон хэлтсийн дарга удирдана.

3.17 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

– Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах,

– Тамгын газрын дотоод ажил үйлчилгээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах,

– Нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах,

– Төрийн албаны сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах,

– Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх,

– Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг тооцон дүгнэх,

– Аймгийн гадаад харилцааны асуудлыг хариуцаж ажиллах.