Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 2 тэрбум төгрөгийн зээл хүлээн авах хугацаа дуусахад 2 хоног үлдлээ

2023.11.21
98 үзсэн

Сангийн сайд, ХХАА Хөнгөн үйлдвэрийн Сайд нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттэй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгийг орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Дархан-Уул аймагт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлан зээлийг зарлаад байгаа билээ.
Зээл зарлагдсантай холбогдуулан ЖДҮ-эрхлэгчдэд зориулж Уих-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, ЖДҮ-ийн газар, Аймгийн ХХАА-н газар, Бэст хөтөлбөрөөс хамтран уулзалт сургалтыг зохион байгуулж байна.
Уулзалтаар ЖДҮ-үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөнгөлөлттэй зээлийн мэдээллээр хангалаа.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА:
2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл.
Зээлийн хүсэлтийг- https://sme.gov.mn/login сайтаар цахим хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.
Холбогдох мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас биеэр болон доорх дугаараар тодруулна уу.
Лавлах утас: 99855557, 70375138