Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ОИЦ сургуулийн дэргэдэх гүүрэн гарц өнөөдрөөс ашиглалтад орлоо

2023.11.17
49 үзсэн

 

2020 онд ОИЦ сургуулийн сурагч Н.Тайванбат өөрийн болон үе тэнгийн хүүхдүүдийн хүслийг зурагт буулган нийгмийн сүлжээнд тавьж байсан билээ.
Уг мөрөөдөл биеллээ олж Дархан хотод анхны автозамын аюулгүй байдлыг хангах зорилготой гүүрэн гарцыг хамгийн олон сурагч суралцдаг ОИЦ сургуулийн дэргэд барих ажил өнгөрсөн зун хийгдэж эхэлсэн.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Доич роуд” ХХК гүйцэтгэж, барилгын ажил 2 сарын хугацаанд үргэлжилж өнөөдөр ийнхүү албан ёсоор ашиглалтад орлоо.
“Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хийгдсэн энэхүү гүүрэн гарц нь иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн налуу зам бүхий ган бүтээцэт хийцтэй.
Гүүр ашиглалтад орсноор 3000 гаруй хүүхэдтэй цогцолбор сургуулийн хүүхэд, хүн ам шигүү суурьшилтай хорооллын иргэдийг авто замын гүүрэн гарцаар аюулгүй зорчих боломж бүрдлээ.
Гүүрэн гарц нээгдсэнтэй холбоотойгоор төв замын гэрлэн дохиог буулгах бөгөөд автозамын хөдөлгөөн нэг чиглэлээр гэрлэн дохиогүй явах болохыг анхааруулья.

Цаашид Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд аймаг орон нутгаас сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, автозамын хурд сааруулагч байгуулах төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

Төслийг санаачилж хэрэгжүүлсэн аймгийн ИТХ төлөөлөгч М.Батбаяр, Б.Жавхлан болон чанартай түргэн хугацаанд гүйцэтгэсэн хамт олонд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.