Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн үсчин гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн болж байна

2023.11.15
100 үзсэн

Дэлхийн аваргын алт мөнгө хүрэл медалт, Азийн дизайнер, Монгол улсын хошой мастер үсчин Б. Уртнасангийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах-2023 үсчин гоо засалчдын тэмцээнийг Дархан-Уул “Амина” холбооноос өнөөдөр зохион байгуулж байна.
Аймгийнхаа үсчин гоо засалчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шинэ техник технологид суралцуулах зорилготой уг тэмцээнийг эрэгтэй эмэгтэй үс засалт, хумс, сормуус урлал, гоёлын шивээс, нүүр будалт, арьс арчилгаа зэрэг 22 төрлөөр ангилан, олон улсын чансаатай мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байна.
Энэ жилийн тэмцээн зөвхөн мэргэжлийн оролцогчид гэхээсээ илүүтэй оюутан оролцогч, шинэ залуу оролцогч, улс бүс аймгийн медальтай оролцогч гэсэн ангиллаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Оролцогчдод зориулж:
-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Монгол Улсын Мастер үсчин, шүүгч дасгалжуулагч Н.Алтаншагай,
-Дэлхийн аваргын мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч , шүүгч О.Балжинням, -Маке up артист, Дэлхийн аваргын алтан медальт, шүүгч дасгалжуулагч Б.Энхчимэг
-“MBEAU expert academy’-ын дасгалжуулагч,шүүгч
-“Хайрлам”studio захирал -ММХУГСНХолбооны гишүүн
-Euro ASIAN beauty championship-2023’-олон улсын тэмцээний шүүгч У.Дарханцэцэг нар төлбөргүй 2 өдрийн үнэ сургалтыг явуулжээ.
Хамтран зохион байгуулагч: Аймгийн ХХАА газар,
Ивээн тэтгэгч: Монгол Улсын Сангийн сайд, Уих-ын гишүүн Б.Жавхлан