Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Төрийн байгууллагын шийдвэр: Хууль хэрэглээ” сэдэвт сургалтыг удирдлагын академиас зохион байгуулж байна

2023.11.15
56 үзсэн

Удирдлагын академийн улсын төсвийн санхүүжилтээр төрийн байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэл, хууль хэрэгжүүлэх онол, арга зүйн талаар цэгцтэй мэдлэг чадвартай болох зорилгоор “ Төрийн байгууллагын шийдвэр; Хууль хэрэглээ” сэдэвт богино хугацааны ажлын байран дахь сургалтыг 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирал, СӨБ-ын байгууллагын эрхлэгч, Орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дарга нар зэрэг 110 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтын үр дүнд төрийн байгууллагын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий албан хаагчид хууль тогтоомжийн нэгдсэн системчлэлийн талаар ойлголт, цэгцтэй мэдлэгтэй болно.
Мөн төрийн албан хаагч хууль зүйн техникийг зөв хэрэглэх чадвартай болсноор тушаал, шийдвэрийн давхардал, хийдэл багасаж, зөрчилтэй хууль, захиргааны хэм хэмжээний акт, хуулийг илт зөрчсөн эсхүл эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргахгүй байхад чиглэх юм.