Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ц.Гонгор агсны нэрэмжит үндэсний бөхийн залуучуудын УАШ барилдаан амжилттай болж өндөрлөлөө

2023.11.11
50 үзсэн

Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат, Дархан спорт хорооны бөх, Спортын мастер, Аймгийн заан Ц.ГОНГОР агсны нэрэмжит 2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Дархан-Уул аймагт 2 өдрийн турш амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, ЗХ-ний Алдар спорт хорооны бөх Аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар босоо түрүүллээ.
2-р байр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх с.з М.Баяржавхлан
3-р байр Төв аймгийн Заамар сумын харъяат с.з Б.Ган-Эрдэнэ
4-р байр Ховд аймгийн Мөст сумын харъяат, Алдар спорт хорооны бөх с.з О.Чадалбат
5-р байр Завхан аймгийн Баянхайрхан сумын харъяат,СЭЗДС, Даян дэвжээний бөх А.н Б.Сундуйжав
6-р байр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, Алдар спорт хороны бөх А.н Н.Амаржаргал
7-р байр Булган аймгийн Хангал сумын харъяат с.з С.Жавхлан
8-р байр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан харъяат, Аварга дээд сургуулийн бөх с.з Д.Сумъяабазар
9-р байр Төв аймгийн Батсүмбэр харъяат, Аварга дээд сургуулийн бөх с.н М.Өсөхбаяр
10-р байр Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, с.з Н.Сүхбат нар шалгарлаа.
Улсын аваргын Уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх з.б Д.Дэлгэрдалай
•Уран гараа дэвэээтэй бөхийн шагналыг Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат, с.з Н.Батбилгүүн
•Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Завхан аймгийн Яруу сумын харъяат, Дархан спорт хорооны бөх с.з А.Машбат
, Булган аймгийн Хангал сумын харьяат, с.з С.Жавхлан нар
• Тусгай шагналыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат, Баатар Хангаръд клубын бөх с.з Б.Тэмүүлэн нар хүртлээ.
Багийн дүнгээр :
• 1-р байр Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дасгалжуулагчтай ЗХ-ний Алдар спорт хороо
• 2-р байр Б.Батхуяг дасгалжуулагчтай Аварга дээд сургууль
• 3-р байр Улсын начин Ч.Ганзориг дасгалжуулагчтай Бөхбилэгт дэвжээ тус тус шалгарлаа.