Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
39 үзсэн

3. НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Үйл ажиллагааны хамрах хүрээ. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний албаны үйл ажиллагаа нь Нийтлэг үйлчилгээний албаны 2013-2016 онд хийж гүйцэтгэх ажлын стратегийн зорилт, 2013-2016 онд ЗДТГ-т нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ, уг гэрээний дагуу биелэлтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулж авч хэрэгжүүлнэ.

3.2 Нийтлэг үйлчилгээний албаны үндсэн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар томилсон газрын дарга удирдана.

3.3 Нийтлэг үйлчилгээний алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.1 Аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлаг, албан байгууллагуудад ажиллаж байгаа ажилтнуудад тогтоогдсон стандартыг баримтлан ажлын өрөө, ширээ, сандал, сейф, утас, компьютер зэрэг бусад ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангах.

3.3.2 Батлагдсан төсвийн дагуу их болон урсгал засвар хийх, эдэлгээний шаардлага хангахгүй үндсэн хөрөнгийг холбогдох журмын дагуу ашиглалтаас хасах.

3.3.3 Төсвийн хөрөнгийг батлагдсан зориулалтын дагуу хэмнэлттэйгээр зарцуулах, тайланг үнэн зөв гаргах.

3.3.4 Нийтлэг үйлчилгээний албаны үйлчилгээний хүрээнд хамрагдсан хэлтэс агентлаг, албан байгууллагуудад суудлын автомашинаар батлагдсан журмын хүрээнд үйлчлэх.

3.3.5 Дээрх газруудад ажиллагсдын нийгмийн асуудалд байнга анхаарал тавьж, ажиллах нөхцөл бололцоог хангах, цалинг хугацаанд нь олгох, ажиллагсдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүний шимтгэлийг хугацаанд төлөх.

3.3.6 Нийтлэг үйлчилгээний албаны хүрээнд хамрагдаж байгаа газруудын дотоод дэг журмыг сахиулахын зэрэгцээ өрөө тасалгааны тохижилт, соёлжилт, цэвэрлэгээ, үйлчилгээг заагдсан хэмжээнд байлгах.

3.3.7 Нийтлэг үйлчилгээний албаны хүрээнд хамрагдаж байгаа газруудыг гал усны болон байгалийн аюул гамшгаас хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлэх.

3.3.8 Нийтлэг үйлчилгээний албаны харьяа зочид буудал, цайны газар, чөлөөт цагийн танхимыг батлагдсан журмын дагуу гэрээний үндсэн дээр ажиллуулах.

3.3.9 Аймгийн ЗДТГ-ын ажиллагсдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.