Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээний тухай” сэдэвт сургалтыг 2 өдрийн туршид явууллаа

2023.11.07
42 үзсэн

 

Япон Улсын Засгийн Газрын дэмжлэгтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хариуцлагатай бизнес ба Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай” сэдэвт 2 өдрийн үнэ төлбөргүй, сертификат олгох сургалтыг МҮХАҮТ-ын Дархан салбар танхимаас Дархан-Уул аймагт явууллаа.
Сургалтад :
– Хүний эрхийн тухай ойлголт,
– Хувь хүний нууц,
– Хүний эрхийг хангах нь бизнесийн үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой,
– Байгууллага дээрээ хүний эрхийг хэрхэн хүндэтгэж байгаа талаарх үнэлгээ, шинжилгээг хэрхэн хийх
– Хүний эрхийг хангахад төр, бизнесийн байгууллагуудын үүрэг оролцооны талаарх мэдлэг
-Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай ойлголт, үе шатууд гэх мэт чухал чиглэлүүдийн мэдээлэл өгөв.
Суралцагчдыг цаашид хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр компани дээрээ тодорхой арга хэмжээ авч, ажилчдадаа энэ талаарх мэдлэг, ойлголт олгож, эерэг хандлага түгээхийг уриалсан үр дүнтэй сургалт боллоо.