Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Орон нутгийн төсөв ба иргэдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна

2023.11.03
57 үзсэн

 

Дархан форум нь:
Орон нутгийн түвшинд үр дүнтэй, иргэн төвтэй төрийн бодлого ба төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн сайн засаглалыг төлөвшүүлэн чадавхжуулж бэхжүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах ерөнхий зорилтуудынхаа хүрээнд,тодорхой сэдвүүдээр бүх талуудын оролцоог хангасан форум, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр /2023.11.3/ гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг “Орон нутгийн төсөв ба иргэдийн оролцоо” сэдвээр өрнүүлж, орон нутгийн төсөвт:
-САНАЛ АВАХ
-БАТЛАХ
-ХУВААРИЛАХ
-ХЯНАХ гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд явагдана. Эдгээр үе шатуудад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлгийг явуулж байна.
Форумд шийдвэр гаргах түвшний болоод нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөл, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.