Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан, Братскийн хүүхдүүд зусланд солилцоогоор амарна

2023.11.01
98 үзсэн

 

Дархан-Уул аймаг, Оросын холбооны улсын Эрхүү мужийн Братск хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд зуны улиралд хоёр хотын хүүхдүүдийг зусланд солилцоогоор амраах харилцан ойлголцлын гэрээ байгууллаа.
Гэрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Братск хотын дарга Серебренников Сергей Васильевич нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Найрсаг хамтын ажиллагааны уулзалтад:
ОХУ-ын Братск хотоос: Братск хотын дарга Серебренников Сергей Васильевич, Думын дарга Павлова Лариса Михайловна, Братск хотын даргын 1 дүгээр орлогч Яковлев Александр Александрович, Эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Петухова Наталья Валерьевна, Хэвлэлийн албаны дарга Мавлюкеева Светлана Искандеровна
Дархан-Уул аймгаас: Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Д.Чагнаадорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Аймгийн гадаад харилцааны зөвлөх Н.Сувд, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Золзаяа, МҮХАҮТ-ын Дархан салбар танхимын дарга З.Болорсувд, Аймгийн гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Мөнхжаргал нарын албаны хүмүүс оролцлоо.
Дархан хот нь Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Братск хоттой 2019 онд анх харилцаа тогтоох, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан.
Талууд “Санамж бичиг”-ийг сунгах асуудлаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.