Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Биотехнологийн дэвшилтэд арга дурангийн мэс ажилбар буюу лакгроскопийн аргаар нарийн нарийвтар ноост хонинд хөврөл шилжүүлэн суулгаж, зохиомол хээлтүүлэг хийж байна

2023.10.18
96 үзсэн

 

Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв, МААЭШХүрээлэнгийн Малын нөхөн үржихүйн лаборатори, АДРА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Орхон шийп XXК, Австрали улсын мэргэжилтнүүдтэй хамтран 2 дахь жилдээ монгол малын генийг доройтох, мөхөх, устахаас сэргийлж хамгаалах, сайжруулах зорилгоор “Нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлэх” төслийн хүрээнд Монгол улсад баталгаажсан Нарийн, нарийвтар ноост Орхон, Хангай үүлдрийн хонины үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх ноосны гарцыг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэд арга технологиудыг ашиглан 170 толгой Орхон, Монгол үүлдрийн хонийг тээгчээр ашиглан Австрали улсын “Gene Movers” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу импортоор оруулж ирсэн мах-ноосны меринос үүлдрийн цэвэр хуцны гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгах ажлыг 2023 оны 10 дугаар сарын 17-18 хооронд Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь ХХААХҮЯамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгуулан ажиллаж байна.
Хөврөл шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулснаар Үзэмчин үүлдрийн хонийг тээгчээр ашиглан цэвэр үүлдрийн мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос хонийг цэврээр нь гарган авч байгаа нь онцлог юм.
Мөн 200 толгой Хангай, Орхон үүлдрийн хонинд Австрали улсаас импортлон оруулж ирсэн ноос-махны меринос үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрээр дурангийн мэс ажилбар буюу лакгроскопийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 19-21 хооронд Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь ХХААХҮЯамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор дээр зохион байгуулан ажиллах юм. Тус туршилт судалгааны ажилд нийт 370 толгой мал хамрагдаж, 30 гаран эрдэмтэн судлаачид оролцож байна.
Тус ажлыг зохион байгуулсны үр дүнд тоо толгой нь цөөрч, ашиг шим үүлдэрлэг байдал нь алдагдаж буй нарийн нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө үүлдрийн хонины ашиг шим, үүлдэрлэг байдал нь сайжрахын зэрэгцээ улмаар ноосны чанар сайжирч, зах зээлд өндөр үнэ өртөг бүхий маш нарийн ноос үйлдвэрлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.