Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотынхоо ойн баярын өдөр гэрлэх ёслолын ордонд 4 залуу хосууд тулганы галаа бадраалаа

2023.10.17
53 үзсэн

 

Дархан хотын 62 жилийн ойн баяр /2023.10.17/ Дашням Балжинням давхцан тохиож буй билэгт гаригийн энэ өдөр “Гэрлэх ёслолын ордон”-д 4 залуу хосууд гэрлэлтээ батлуулан хуримлалаа.
1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж байсан тус ордныг төр буцаан авснаар үйл ажиллагаа нь өнгөрсөн оноос эхлэн хэвийн үргэлжилж байгаа юм.
Гэрлэх ёслолын ордны барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авч гадна орчны тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгасан.
Үүнээс хойш 1 жилийн хугацаанд 62 хос айл гэр болж голомтоо бадраажээ.
Баярын энэ өдөр хуучны түүхтэй хуримын ордондоо тулганы галаа бадраасан залуу хосуудын гэрлэх ёслолын үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал хуримлагч хосуудад аз жаргал хүслээ.
Жилд хоёр удаа тохиодог намрын дунд сарын “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр тохиож байгаатай холбогдуулан иргэдийн хурим, найр хийх хүсэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд дээрх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх шийдвэрийг аймгийн засаг дарга гаргаад байгаа юм.