Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
102 үзсэн

3. МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБАНЫ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Монгол Улсын Засгийн газар болон Мэдээлэл, Шуудан харилцаа холбоо технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын баримтлах бодлого чиглэлийн хүрээнд аймгийн хэмжээнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.2 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн чиглэл болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

3.3 Аймгийн хэмжээнд мэдээллийн технологийн цаашдын хөгжлийн бодлого чиглэлийг тусгасан хөтөлбөр, төсөл боловсруулан батлуулж хэрэгжүүлэх

3.4 Нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн технологийг ашиглах арга замыг өргөжүүлэн сайжруулах, шинээр нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих болон энэ чиглэлийн аливаа санал санаачлагыг дэмжих, хамтран ажиллах

3.5 Тус албаны хариуцан ажилладаг болон гэрээт байгууллагуудын мэдээллийн технологийн дэд бүтцийн өөрчлөлт, мэдээлэл сурталчилгаа, шинэчлэлт, байнгын найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах