Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“DARKHAN DRIFT SERIES | MDS Final Round – 2023” тэмцээн эхэллээ

2023.10.15
46 үзсэн

Дархан хот үүсэн байгуулагдсаны 62 жилийн ой, Хотын баярыг угтан дотоодын жуулчлалыг хөгжүүлэх, залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дрифтийн спортыг орон даяар нээлттэй сурталчлан таниулах, тамирчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх Дархан-Уул аймагт авто спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор “Darkhan drift series | mds final round – 2023” тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Тэмцээний зохион байгуулагчаар:
• Дархан-уул аймгийн Засаг даргын Тамгын газар
• Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо
• Аймгийн Соёл, урлагийн газар, Соёл амралтын хүрээлэн болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Уралдаан мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн 2 ангиллаар явагдах бөгөөд оролцогчид Mongolian Drift Series-д тавигдах шаардлагуудыг хангасан байхаас гадна тэмцээний өмнө техникийн үзлэгт орж батлан даалтын хуудсыг бөглөх, Мэргэжлийн болон Сонирхогчдын ангиллын тамирчид тэмцээнд оролцох эрхтэй байх зэрэг шаардлагуудыг ханган оролцож байна.
Сонирхогчдын ангиллын /SDS/ тэмцээнд- 40, Мэргэжлийн ангиллын /MDS/ тэмцээнд-30 баг тамирчин оролцож байна.