Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан марафон тэмцээн зохион байгуулагдлаа

2023.10.14
43 үзсэн

Дархан хот үүсэн байгуулагдсаны 62 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг нь Дархан Марафон-2023 юм.
Энэ жилийн бүх нийтийн гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй хүн оролцож 5км замыг туулж байна. Өөрийгөө ялан дийлж барианд орох нь марафон гүйлтийн гол зорилго байдаг гэж мэргэжлийнхэн үздэг.
Марафоноос насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн хоёр насны ангилалаас тус бүр эхний 10 бариаг шалгаруулан шагнах юм.
Амралтын өдөр байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт гүйж чөлөөт цагаа спортлог өнгөрүүлж буй иргэддээ баярлалаа.
Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс оролцон амжилт хүслээ.