Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сэлэнгэд шилжсэн 9080 га газрын маргаан удахгүй эцэслэн шийдвэрлэгдэнэ

2023.10.11
88 үзсэн

Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум хооронд хилийн дэсийн маргааны асуудал 2013 оноос эхэлж 2016 онд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шилжсэн байдаг.
Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга Б.Азжаргал албаны хүмүүсийн хамт архивын материалтай танилцан, өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа.

Маргааны гол шалтгаан нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгор даваа, Хонгорын даваа гэх нэршлээс шалтгаалан 9080 га газрыг Ерөө сум эзэмшиж байгаа асуудал юм.

Архивын баримтаар 1977 онд Сэлэнгэ аймгийн Хонгор сум гэх нэршлээр байгаа бол дараа нь 1984 оны зургаар Дархан хотын Хонгор хороо захиргаа гэж нэрлэн 1977 оны зургаараа хүлээлгэж өгсөн баримт байна. Харин 1994 оны шинэ засаг захиргааны нэгжийн тухай хуулиар Дархан-Уул аймгийн Хонгор сум болоход газар нутгийн хэмжээ байршил огт өөрчлөгдөөгүй шилжиж ирээд 2013 он хүртэл Хонгор сумын харьяанд ашиглагдаж байсан Хонгорын давааны 9038 га газрыг 2016 оноос Сэлэнгийн Ерөө суманд шилжүүлсэн байдаг.

9080 га талбай гэдэг бол Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар юм. Удахгүй энэхүү маргааныг шийдвэрлэхээр БХБЯ-наас ажлын хэсэг ирж ажиллах бөгөөд дүгнэлтээ гаргаснаар ЗГ-аас хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэх юм.

Ажлын хэсэг архивын мэдээллийг үндэслэн асуудалд ул суурьтай хандан бодит дүгнэлт хийж, ЗГ үнэн зөв шийдвэр гаргаж Дархан-Уул аймагт хадлан, тариалан, ой сан бүхий 9080 га газар шилжин ирнэ гэдэгт Дарханчууд итгэлтэй байгаа юм.