Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Албан хаагчид

2022.05.10
99 үзсэн

Mэдээлэл, технологийн алба нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Тус алба нь Монгол Улсын Засгийн газрын Мэдээлэл, Шуудан харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баримтлах бодлого чиглэлийг Дархан-Уул аймгийн хэмжээнд хангах, Аймгийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтуудын биелэлтийг хангуулахад эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, мэдээлэл технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго тавин ажиллаж байгаа юм.

Мэдээлэл технологийн алба нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын байрны 2 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг ОНӨААТҮГ бөгөөд төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болон Аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс албадуудын сүлжээ, компьютерийн засвар үйлчилгээ, хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцан нийт 7 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

  • Ц.ТУНГАЛАГ  /Албаны дарга/
  • Ц.ТҮВШИНЖАРГАЛ  /Зураглаач, эвлүүлэгч/
  • Г.ДӨЛГӨӨН /Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан/
  • Ж.ЗОЛЗАЯА / Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан/
  • О.НАМХАЙДАГВА /Комьпютер, техник хангамж, сүлжээ хариуцсан ажилтан/
  • Л.ДАВААЦЭРЭН /Дотоод асуудал хариуцсан ажилтан/
  • Ц.ЭНХТУНГАЛАГ /Нягтлан бодогч/