Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнийг БНСУ-д хагалгаанд оруулж эмчлүүлэхээр боллоо

2023.10.09
91 үзсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын албанаас БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран Дархан-Уул аймгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг өнгөрсөн зун зохион байгуулж 4 сумын 2000 гаруй хүн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдсан. Тус ажлыг цаашид үргэлжлүүлэн аймаг орон нутагтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр талууд байгуулсан.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням санаачлан БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгт Дархан-Уул аймгаас 1-2 иргэнд жил бүр тусалж амьдралынх нь чанарыг өөрчлөхөд бодит үр дүнг үзүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлт тавьсан байна.
Энэ ажлын эхлэл тавигдаж Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М.Энхтөрийг БНСУ-д очин тус эмнэлэгт хагалгаанд орж, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх батламжийг өнөөдөр олголоо. Тухайн иргэнийг Солонгосын эмч нар өөрсдөө сонгосон бөгөөд цаашид ч энэ байдлаар мэргэжлийн хүмүүс өвчтөнөө сонгох юм. Өвчтөнийг асран хамгаалагчийн хамт Солонгост байх, эмчилгээ үйлчилгээ авах, замын зардал зэргийг 100 хувь даах юм.
М.Энхтөр 2013 оноос эхлэн нурууны суултын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж эх орондоо олон хагалгаанд орсон аж. Тэрээр том боломж олгосонд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ИХУА эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна гэлээ.