Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймагт анх удаа СӨБ, ЕБС-ийн бага ангийн багш нарыг хэл согог заслын эрчимжүүлсэн сургалтад хамруулж байна

2023.10.04
54 үзсэн

 

3 хүртэлх насны хүүхдүүдийн 30 хувь, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 20 хувь буюу СӨНХ-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь, сургуулийн насны хүүхдүүдийн 15 хувь нь хэл ярианы ямар нэгэн хөгжлийн бэрхшээл болон хоцрогдолтой байдаг байна.
Эдгээр хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага боловсролын салбарт нэмэгдсээр байгаа энэ үед Дархан-Уул аймагт анх удаа СӨБ, ЕБС-ийн бага ангийн багш нарыг хэл согог заслын 2 сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулж эхэллээ.
Сургалтыг Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, “Даранат” хэл согог засалчдын холбоо, БШУ-ы төв болон “Полиглот” боловсролын төв хамтран “Нийгмийн хязгаарлагдмал харилцааны шийдлийн гарц” нэрэн дор зохион байгуулж байна.
Мэргэшлийн сургалтыг хэл шинжлэлийн ухааны доктор профессор багш, хүний их эмч, боловсрол судлалын доктор багш, ШУТИС, АШУИС-ийн багш нар удирдан явуулж байна.
Сургалтад цаашид энэ чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилго чиглэлтэй ЕБС-ийн 5 багш, СӨБ-ын 15 багш хамрагдаж 2 дахь өдрөө ийнхүү хичээллэж байна.