Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо

2023.09.05
100 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2023.09.05/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын (UNICEF) Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристек Коуасси Комлан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо. Цаашид:
– Эрүүл мэнд
– Боловсрол
– Хүүхэд хамгаалал
– Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг
– ЕБС-иудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг аймаг орон нутгаас тавьсан саналын дагуу таван чиглэлд хамтран ажиллах боломжтойг суурин төлөөлөгч онцлов.
НҮБ-ын баг ахин манай аймагт ажиллахдаа дээрх асуудлуудыг техникийн түвшинд судлан ярилцаад ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллана гэсэн юм.
Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт талууд итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.