Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АНУ-ын ХАА-н яамны төлөөллүүд “Хөгжлийн төлөө хүнс” хөтөлбөрийн хүрээнд манай аймагт судалгааны ажил явуулж байна

2023.09.05
95 үзсэн

 

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд “Хөгжлийн төлөө хүнс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн удирдлагатай уулзалт товлон уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, худалдаа, үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл авч улмаар сонгогдсон гурван аймагт төсөл хэрэгжүүлж туршлага судлахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2023.9.5/ манай аймагт судалгааны ажлаа явуулахаар аймгийн удирдлагууд холбогдох албаны төлөөллүүдтэй уулзалт хийн санал солилцлоо.
Аймаг орон нутгийн зүгээс ХАА-н салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцууллаа.
Уулзалтаар манай аймагтай эрчимжсэн мал ахуй болон үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарч ажиллаж болох юм гэж Ану-гийн судалгааны багийнхан үзэж байна гэв.
АНУ-ын Хөгжлийн төлөө Хүнс хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилготой уг хөтөлбөрт хамрагдвал 5 жилийн хугацаатай, 15-20 сая ам.долларын санхүүжилт авах боломжтой байдаг байна.