Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотын ууган сургуулийн шинэ хичээлийн жилд 1137 хүүхэд суралцана

2023.09.01
49 үзсэн

 

Монгол улсын хэмжээнд өнөөдөр /2023.09.01/ ерөнхий боловсролын сургуулиуд багш сурагчдаа хүлээн авч эрдмийн баяраа ёслол төгөлдөр хийж байна.
Аймгийн Засаг дарга Б.Азжаргал энэ өдөр Дархан-Уул аймгийн Ууган сургууль болох 1 дүгээр сургуулийн эрдмийн баярын нээлтэд оролцож багш сурагчид, эцэг эхчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 60 жилийн түүхтэй 1 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангид нийт 37 бүлэгт 1137 хүүхэд суралцана.
Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө ажиллахаар 1 дүгээр сургуулийн 78 багш өнөөдөр /2023.09.01/ ийнхүү эрдмийн баярынхаа нээлтэд оролцож байна.
Мөн энэ жил 1 дүгээр ангид 187 хүүхэд 5 бүлэгт хуваагдан шинээр элсэн оржээ.
“Гоё сургууль” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн гадна орчныг тохижуулж, сурагчдын ширээ сандлыг иж бүрэн сольж, сургуулийн спортын заал хувцас солих өрөөг шинэчлэн засварласан билээ.
Ингэснээр хүүхэд багачууд шинэ хичээлийн жилдээ сурч боловсрох тав тухтай орчин нөхцөлөөр хангагдаж байна.