Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

7 дугаар цэцэрлэг шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа

2023.09.01
56 үзсэн

 

Дархан сумын 7-р цэцэрлэг энэ хичээлийн жилд 13 бүлэгт 376 хүүхэд хүлээн авч байна. Тус цэцэрлэг тусгай хэрэгцээт бүлэг ажиллуулдгаараа бусад цэцэрлэгээс онцлогтой. Энэ жил хоёр бүлэгт хөгжлийн онцлогтой 56 хүүхдийг хамруулна.
2022 онд 7-р цэцэрлэгийн 10 жилийн ой тохиосон. Ойг тохиолдуулан олон бүтээлч ажлууд хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Зулзагын гол хүүхдийн зусланд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн зуны сувиллыг нээн, мэргэжлийн багш нараа ажиллуулан 179 эцэг эх хүүхдүүдээ цэвэр агаарт авч чийрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангагдсан юм.
Тус цэцэрлэгт Улсын төсвийн 5,3 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг Монгол улсад анх удаа СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна.
2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэн хүүхэд бүрийг тэгш хамран сургах мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана гэж цэцэрлэгийн эрхлэгч Э.Энхжаргал ярьсан юм.
Хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.