Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөл үндэсний шилдэг хүүхдийн зөвлөлөөр шалгарчээ

2023.08.29
111 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл нь 2023 оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн Зөвлөлийн үндэсний хэмжээний Майхант цугларалтад аймгийнхаа хийт 33’000 гаруй хүүхдүүдийг төлөөлөн оролцсон билээ.
Тус чуулганаар:
-Үндэсний шилдэг Хүүхдийн Зөвлөлийг шалгаруулах
-Монголын Хүүхдийн Зөвлөлийн II үеийн дэд тэргүүнийг сонгох
-“Children for SDGs” бичил төслийн уралдааныг зохион байгуулах
Монголын Хүүхдийн Зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг томоохон ажлууд болж өнгөрсөн юм.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл нь 2023 оны эхний хагас жилийн байдлаар үндэсний хэмжээнд жишиг болохуйц үйл ажиллагаа, архивын сангийн хөтлөлт, зохион байгуулалт, тайлан мэдээ зэргээрээ 21 аймаг, 9 дүүргээ манлайлан ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-өөр шалгарчээ.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн Хүүхдийн Зөвлөл нь томоохон хэмжээний 3 компанит ажлыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэхийн сацуу нийт зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн 41 ажлынхаа хүрээнд давхардсан тоогоор танхимын хэлбэрээр 4500, цахим орчинд 870’000 гаруй хүнд хүрч ажилласан байна.
Дархан-Уул аймгийн Хүүхдийн зөвлөл:
“Бид бүхнийг ямагт дэмжин, арга зүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажилладаг Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Зөгжлийн Газар, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөө орон нутаг төсөл”, Залуучууд хөгжлийн төв, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Цэргийн Штаб болон холбогдох бусад байгууллагын хамт олон, ах эгч нартаа аймгийнхаа нийт хүүхэд багачуудын өмнөөс гүн талархал илэрхийлье” гэжээ.