Улаанбаатар Төмөр замын Ерөнхий инженер Сергей Петрович Старцев болон удирдлагын багийн хамт олныг өнөөдөр /2023.08.24/Дархан-Уул аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо.
Манай аймаг УБТЗ-тай маш сайн хамтын ажиллагаатай байдаг бөгөөд хамтарсан шуурхай ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсэг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, гүүрэн гарц, нүхэн гарц гаргах гэх мэт төмөр замчид болон иргэдийн өдөр тутмын нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажилладаг.
Энэ удаагийн уулзалтаар ажлыг хэсэг өнгөрсөн онд төлөвлөсөн ажлын биелэлтийг дүгнэж хэлэлцлээ. Нийт 19 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдөр 11 ажил 100 хувьтай дуусаж, 8 ажил биелэлтийн шатандаа явж байна.