Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дугуйн спорт, соёлоор бүс нутгийн брэнд болоод буй “ДАРХАН-88” уулын дугуйн наадам эхэллээ

2023.08.19
53 үзсэн

Дархан-Уул аймагт маань улсын, бүсийн чанартай спортын томоохон тэмцээн уралдаанууд эдгээр өдрүүдэд өргөнөөр зохион байгуулагдаж байна.

Тэр дундаа бүх насныхан хичээллэх боломжтой гэгддэг дугуйн спортыг олон нийтэд сурталчлах зорилготой “Дархан-88” наадам энэ жилээс өсгүүр зам, экстрим замын уралдаанаар хүрээгээ тэлж, газар газраас зорин ирсэн 50 гаруй клубын 400 орчим тамирчин өрсөлдөхөөр хүрэлцэн иржээ.
Наадамд 12-75 насныхан бартаат болон холын замд уралдаж, хурд, тэсвэр тэвчээрээ гайхуулж байна.
Монголын Уулын дугуйн спортоор хичээллэгч залуусын ур чадварын өнөөгийн түвшинг тодорхойлох зорилтыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан дэмжин ажиллаж байна.
УИХ Гишүүн Б.Жавхлан:
Бүх цаг үед спортын хөгжлөөр түүчээлж ирсэн Дархан-Уул аймаг энэ удаад ч дугуйн спортын соёлыг түгээх төв нь болсонд талархал илэрхийлж, зохион байгуулан ажилласан, гар бие оролцсон та бүгдэд баяр хүргэе!
Дугуйн спорт эх орны өнцөг булан бүрт түгэн дэлгэрэх болтугай.