Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Стандарт, хэмжил зүйн салбарын 100 жилийн ойн урлаг, спортын II наадам эхэллээ

2023.08.16
55 үзсэн

Стандарт хэмжил зүйн салбарын 100 жилийн ойн хүрээнд салбарын албан хаагчдын дунд урлаг спортын II дугаар наадам Дархан-Уул аймагт энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2023.08.16/ Залуучууд театрын их танхимд боллоо.

Нээлтэд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Д.Рэнцэн, зөвлөх Б.Пүрэвжав, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, СХЗХ-ийн дарга Б.Цэвээндорж нарын албаны удирдлагууд оролцон нийт албан хаагчдадаа амжилт хүсэн баярын мэнд дэвшүүллээ.

Наадамд нийслэл, 21 аймгаас нийт 360 гаруй албан хаагч оролцохоор хуран цуглажээ. Энэ онд тохиож буй их ойн хүрээнд Монгол Улсын шадар сайд, МУЗГ-ын тохируулагч агентлаг СХЗГ-аас улс орон даяар “Юманд хэмжээ бий аян”-ыг өрнүүлээд байгаа.

Тус аянд Дархан-Уул аймаг нэгдэн иргэд олон нийт, нийгмийн бүх оролцогч талуудыг эрүүл, аюулгүй амьдралын төлөө өдөр тутмын үйл ажиллагаандаа стандартаа чанд мөрдөхийг уриалж байгаа юм. Тус салбарын урлаг, спортын наадмыг аймгийн ЗДТГ дэмжин ажиллаж байна.

САЛБАРЫН ХАМТ ОЛОНД ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.