2023-2024 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн, төмөр замын нийт 43 цэцэрлэг ажиллах бөгөөд 2-5 хүртэлх насны 2270 хүүхдийг шинээр элсүүлэн суралцуулна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд таван настай хүүхдийг заавал хамруулна.
Иймд иргэд 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас хүүхдүүдээ харъяаллын дагуу хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт бүртгүүлнэ. /үндсэн болон шинэ хүүхдүүдийн бүртгэл хамт явагдана./
Бүртгүүлэхдээ:
-Иргэд өөрсдийн харъяа багийн цэцэрлэгт тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааг e-mongolia.mn системээс авч очино.
-Хаягийн хөдөлгөөн хийсэн тохиолдолд / шилжилт, хөдөлгөөн болон цэцэрлэг хооронд шилжиж буй хүүхдүүд/ өмнө нь хамрагдаж байсан цэцэрлэгээсээ хасалтаа хийлгэсэн байна.
-Боловсролын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт” шинэчлэгдэж байгаа тул урьдчилан бэлтгэл хангахгүй бөгөөд мэдээллийг цэцэрлэгүүдээр дамжуулан хүргэнэ.
-Элсэлт, бүртгэлтэй холбоотой чиглүүлгийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас цэцэрлэгүүдэд хүргэсэн бөгөөд үндсэн болон шинээр бүртгэгдсэн хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу баталгаат лабораториор хуваарьт өдрүүдэд зохион байгуулна.
Жич: Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой /цэцэрлэгүүдийн байршлыг зургаар оруулав/