Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас “Оюутан цэрэг” сургалтад 1500 оюутан, суралцагчийг хамруулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн штабад нийт 45 оюутан залуус сургалтын үйл ажиллагаанд амжилттай суралцаж өнөөдөр /2023.8.11/ тангаргаа өргөлөө.
Тэд цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтыг танхимын хэлбэрээр 2 сар хугацаанд дүүргэж, 06-р сарын 19-ний өдрөөс цэргийн штабын хээрийн сургалтын төвд байрлан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдан 2 сарын хугацааг өнгөрүүлж ийнхүү гэр бүл, ижий аав, найз нөхдөдөө ирлээ.