Дархан сумын 2,3-р багийн нутагт болсон үерийн улмаас гэр орон хашаа байшин нь үерт автсан айлуудад тусламж үзүүлэх асуудлыг аймгийн онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн.
Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар нь хүмүүнлэгийн болон аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран айл өрхүүдэд тусламжийн багц хүргэх аяныг зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Улаан загалмай хороотой хамтран 40 өрхөд, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 30 өрхөд хүнсний болон бусад хэрэгслийн дэмжлэгийг хүргэжээ.
Энэ удаад Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагатай хамтран 120 өрхөд 200.000 төгрөгийн үнэ бүхий хөнжил гудас, хүнсний багцыг олгох ажлыг эхлүүлээд байна.
Эхний ээлжид өнөөдөр /2023.8.9/ 3-р багийн 38 өрхөд олголоо. Үлдсэн өрхүүдэд үе шаттайгаар хуваарийн дагуу олгоно.