Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд зориулсан зуны зуслан цэцэрлэг 2 сарын хугацаанд амжилттай ажилалаа

2023.08.06
110 үзсэн

Дархан-Уул аймаг 2023 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан Аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачлагаар Зулзагын голын хүүхдийн зуслангийн 8 дугаар байранд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор ЗУНЫ ЗУСЛАН ЦЭЦЭРЛЭГ-ийг 6 дугаар сарын 19-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн.

1 ээлжиндээ 10 хоногийн хөтөлбөртэйгээр Зуны туршид 5 ээлжээр 169 хүүхэд, эцэг эхчүүдийг хүлээж авч үйл ажиллагаагаа амжилттай явуулж дуусч байна.

Зуны зуслан цэцэрлэгт Аутизм, тархины саажилт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байна. Эдгээр хүүхдүүдэд:

-Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ

-Хүүхдийн хөгжлийг дэмжсэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн дагуу төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаа

-Чийрэгжүүлэлт, хүүхдийн бариа заслуудыг хийж

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр хүлээн авсан байна.

Нарсан ойн цэвэр агаарт байгаагаараа давуу талтай уг цэцэрлэгт Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт үйл ажиллагаа сэргээн засах эмчилгээг тасралтгүй зохион байгуулахаас гадна зорин ирсэн эцэг эх, харгалзан дэмжигчийг чадавхижуулах сургалтыг хөтөлбөртөө багтаан амжилттай явуулж. Үүнд эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш хамт олон 2 сарын хугацаанд явуулж сүүлчийн ээлжээ ийнхүү хүлээн авч байна.