Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Швейцарын холбооны улсын гадаад хэргийн дэд сайд, хөгжлийн агентлагын ерөнхий захирал, элчин сайд патрисиа данси болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2023.08.04
108 үзсэн

Швейцарын хөгжлийн агентлаг нь ковид цар тахлын хүнд хэцүү үед манай эмнэлгийн салбарт хөрөнгө оруулж тухайн үедээ томоохон цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болж байсан. Мөн энэ хугацаанд орон нутгийн удирдлагыг чадавхжуулах тал дээр анхаарч сургалт, семинарыг явуулж, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгай хамгаалалтын байрыг байгуулсан. Сүүлд гэхэд 2023.8.2-ний өдөр “Хууль тогтоомж сурталчилах төв”-ийг байгуулахад хамтарсан юм.
Хамтарч ажиллаж, Дархан Уул аймагт үе шаттайгаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаад Аймгийн Засаг дарга Б.Азжаргал талархал илэрхийлээд цаашид орон нутагт хийх төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.
Швейцарын холбооны улсын гадаад хэргийн дэд сайд, хөгжлийн агентлагын ерөнхий захирал, элчин сайд Патрисиа Данси хэлсэн үгэндээ:
Орон нутгийн удирдлагууд, ЗГХЭГ хамтраад Хууль тогтоомж сурталчлах төвийг нээж байгаа нь бидний хамтын ажиллагааны зөвхөн нэг жишээ. Иргэд баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл авах, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой болж байна.
Цаашид аль салбарт хамтран ажиллах шаардлагатай вэ гэж сүүлийн 2,3 жил агентлагаас судалгаа хийж байгаа.
Монгол улс дэлхийд түгээх ёс заншил ихтэй учраас Соёлын салбарыг судалж байна.
Монгол улс геополитикийн хувьд амаргүй байршилд оршдог. Тиймээс энх тайвнаар оршин тогтнохын тулд бид хэдий хол ч туслахад бэлэн байх болно гэлээ.