Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Оюутан цэргүүдээ эргэлээ

2023.07.17
53 үзсэн

Дархан-Уул аймагт “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг анх удаа энэ жил зохион байгуулж байна. Тус сургалтад нийт 45 залуус 4 сарын хугацаатай хамрагдах юм. Тэд цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтыг танхимын хэлбэрээр 2 сар хугацаанд дүүргэж, 06-р сарын 19-ний өдрөөс цэргийн штабын хээрийн сургалтын төвд байрлан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдан 1 сарын хугацааг өнгөрүүлээд байна. Өнөөдөр аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөллүүд оюутан цэргүүдээ эргэж, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Цэргийн штабын сургалтын төвийг цэргийн албыг зохион байгуулах зааврын дагуу тохижуулан оюутан цэргүүдийн сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийн байдалд аймгийн удирдлага, цэргийн штабын зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна.

Оюутан цэргүүд цэргийн дүрмийн дагуу өдрийн сургалт бэлтгэл, арга хэмжээг өглөөний 05:30 минутад эхлүүлж орой 21:00 цаг хүртэл төлөвлөгдсөн бэлтгэл сургуулилт, жагсаалын бэлтгэл, соёл хүмүүжлийн ажил, чөлөөт цаг зэрэг арга хэмжээнд хамрагдан өнгөрөөдөг байна.

-Нэг сарын хугацаа үлдсэн байна, юухан байхав, маш олон зүйлийг сурч өөрийгөө өөр хүн болсон гэж дүгнэж байгаа хэмээн оюутан цэргүүд ярьсан юм.

Цэргийн албанд татагдан, эр цэргийн эрдэмд шамдан суралцаж буй залуустаа амжилт хүсье.