Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Нар гарж бороо зогссон гэж тайвширч болохгүйг анхаарууллаа

2023.07.07
55 үзсэн

Дархан-Уул аймгийн Шуурхай штабын 2023 оны 04 дүгээр хурлыг өргөтгөсөн байдлаар өнөөдөр /2023.7.7/ зохион байгууллаа.
Тус хурлаар Дархан сумын хэмжээнд үер, уснаас хамгаалах ил байгууламжийн ашиглалтын бэлэн байдлын үзлэг шалгалтын талаар, МУШС-н үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар тус тус танилцуулга хийн, хэлэлцлээ.
Аймгийн шуурхай штабаас сум багуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө:
-Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагыг 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр гаргаж, болзошгүй үерийн аюулд бэлэн байхыг анхаарууллаа
-Голын эрэг дагуух айл, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулах
-Голын түвшинд өдөр бүр хяналт тавих, мэдээлэхийг холбогдох байгууллагад даалгалаа.
Бороо зогсож нар гарлаа гэж иргэдийг тайвширч болохгүйг анхааруулж байна. Учир нь олон хоног бороо орсны араас нар гарч хэт халалт өгөх нь голын усны түшинг нэмэгдүүлж үерлэх эрсдэлтэй тул Ялангуяа голын эрэг ай сав дагуух айлууд аялал зугаалгаар явж буй иргэдийг болзошгүй үерийн аюулаас болгоомжлохыг Онцгой байдлыг газраас сэрэмжлүүлж байна.