Өнөөдөр болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга хэлтэс агентлагийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч, зарим шийдвэрийг танилцууллаа.
Тухайлбал:
-Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан наадмын талбайд үйл ажиллагаа эрхлэгчдээс ямар ч татвар авахгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
-Мөн энэ үеэр авто машины зөвшөөрөл олгохгүй, зам хаахгүй гэлээ.
-Ойрын өдрүүдэд бороо их орж байгаа учраас үер усны аюул, гэнэтийн ослоос сэргийлэх ажлыг аймгийн Онцгой байдлын газарт даалгалаа.