Гурав хоногийн турш үргэлжилсэн тус форумаар:
– Байгальд ээлтэй ногоон бизнес,
– Монгол улсын тогтвортой хүнсний тогтолцоо,
– Тогтвортой аялал жуулчлал,
– Ногоон эдийн засгийг сэргээх, орон нутгийн эдийн засгийг сайжруулах,
– Эко аж үйлдвэрийн паркуудыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх бизнесийн жишээ,
– Нүүрс төрөгчийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй чухал сэдвээр форумд оролцогчид ярилцаж, олон шийдлийг гаргаж аймаг орон нутаг эхнээсээ гадны хөрөнгө оруулагчидтай зарим салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Форумын цаашдын олон бодит үр дүн Дарханы эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил авчирна гэдэгт илтгэлтэй байгааг форумд оролцогчид онцолж байлаа.
Монгол Улсын газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт болж өндөрлөсөн “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум нь эцсийн дүндээ Дархан руу шилжин суурьших иргэдийг идэвхийг сэргээх, тэдний бизнес, тэр дундаа байгальд ээлтэй, ногоон бизнесд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үндсэн зорилго, хэтийн төлөвлөгөө тооцоотой байсан юм.
Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид 3 өдөр ярилцсаны эцэст үндсэн зорилгодоо хүрч, хөрөнгө оруулалт босгож чадлаа.
Форумын үр дүн өнөө маргааш биш ч урт хугацаанд гарч, Дархан-Уул аймаг цаашлаад улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх олон эко төсөл хөтөлбөрт дэмжлэг болох юм.