Нээлттэй Дархан-Тогтвортой ногоон санхүүжилт хөрөнгө оруулалтын форум манай аймагт 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Солонгосын Би Плат Кей компани, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Грийн ворк зөвлөх үйлчилгээний компани хамтран консорциум байгуулж, Дархан -Уул аймагтай нүүрс төрөгчийн зах зээл, тэр тусмаа хуванцар, хог хаягдал дахин боловсруулах бизнест хөрөнгө босгохоор талууд өнөөдөр /2023.07.01/ санамж бичигт гарын үсэг зурлаа.