Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АОЭХ, ХХҮГ хамтран “Бизнес эрхэлье” сургалтыг зохион байгууллаа

2023.06.23
52 үзсэн

 

Дархан-Уул аймгийн ажил олгогч Эздийн холбоо нь 2023 оны төлөвлөгөөт ажил болох залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх , бизнес эрхлэгчдийг чадавхжуулах ажлын хүрээнд өнөөдөр /2023.06.23/ Хөдөлмөр халамж Үйлчилгээний газартай хамтран “Бизнес эрхэлье”сургалтыг 2 үе шаттай зохион байгууллаа.
Сургалтад бизнес эрхэлдэг болон шинээр бизнес эхлүүлж байгаа 40 гаруй иргэд оролцлоо.
АОЭХ-ны тэргүүн Д.Соёлтуяа: Өнөөдрийн аймаг орон нутгийн удирдлагууд маш олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа нь Дархан Уул аймгийн татвар төлөгч төсөв бүрдүүлэгч нарын сайшаалыг төрүүлж буйг онцлон тэмдэглээд, АОЭХ-ны гишүүд ажил олгогч нар та бүхэн татвар төлснөөр аймаг орон нутгийн нөр их бүтээн байгуулалтын эзэн шүү гэдгийг хэлсэн юм.