Хотуудын форум уулзалтаар хотууд ололт, амжилт, туршлагаа хуваалцах, хотын эрх зүйтэй холбоотой хууль, дүрэм журмыг боловсруулах, хөгжиж буй хотуудын төлөвлөлтийн үндсэн бодлого, аялал жуулчлал, эко систем, орчны бохирдлыг бууруулах, ногоон бодлого төлөвлөлт, зэрэг асуудлаар оролцогчид санал бодлоо солилцож байна.
“Алсын хараа-2050” “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Хөдөөг хөгжүүлэх Монгол улсын Засгийн Газрын томоохон бодлого хэрэгжиж байгаа энэ цаг үед “Ухаалаг хотуудын форум”-д 21-н аймгийн төвийн сумдын удирдлагууд хуран чуулж байгаагаараа тус форум түүхэн чухал ач холбогдолтой.
“Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Улаанбаатар Дархан Эрдэнэт Өмнөговь аймгуудад хүн ам шилжин очих ажилж амьдрах нөхцөл сайн бүрдэж байна гэж засгийн газраас үзэж байна. Учир нь тус аймгуудад барилга орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хүрэлцээ бусад орон нутгийн түвшингөөс дээгүүр байна. Иймд бусад орон нутагт шилжин очиж ажилж амьдрах хүмүүсд нийгмийн байгууламжын хувьд, цалин хангамжын хувьд нэмэгдэлтэй байх боломжыг бүрдүүлэхийн тулд засгийн газар ажиллаж байгаа” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ярьлаа.
Форумыг Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төсөл ивээн тэтгэж Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.