Төрийн албаны зөвлөлийн гишүүд Дархан-Уул аймагт 3 хоногийн хугацаанд ажиллаа.
Энэ хүрээнд Төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого үйл ажиллагаа, сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж дүнг танилцууллаа.
Үүнд нийт 19 төрийн захиргааны байгууллагын 331 албан хаагчийн сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж 20 зөрчил илрүүлжээ.
Илэрсэн зөрчлийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэрлэнэ.