Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЭЕШ дуустал ОИЦ сургуулийн Б байрны ойролцоох зам засвар болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг түр зогсоолоо

2023.06.16
52 үзсэн

Дархан -Уул аймгийн хэмжээнд 1172 сурагч ЕБС төгсөж, үүн дээр өнгөрсөн оны 100 гаруй төгсөгч нэмэлтээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна.

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал шалгалтын явцтай танилцаж сурагчдад амжилт хүслээ.
Энэ үеэр шалгалтын явцад ОИЦ сургуулийн Б байрны ойролцоох зам засвар болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг түр зогсоолоо.
Мөн авто замын засвар шинэчлэлтэй холбоотойгоор шалгалт дуустал нэмж зам хаахгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.
Өчигдөр буюу 6.15-ны өдөр Монголын түүх, Англи хэлээр шалгалт өгсөн бол өнөөдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал гэсэн судлагдахуунаар шалгалт өгөх юм.
2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал орон даяар явагдана.