Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн 56 мянга гаруй иргэн сирень дохиогоор гамшгаас хамгаалах сургуульд оролцлоо

2023.06.16
96 үзсэн

Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд аймгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.
Тус дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цугласан юм.
Дархан-Уул аймаг нь 29500 мянган өрхийн 104,5 мянга гаруй иргэнтэй бөгөөд мянга гаруй иргэн 22 аюулгүй талбайд гарч, нийт 56 мянган иргэн дадлага сургуульд оролцлоо.