Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд “Орон нутгийн онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуульд удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.
Мөн дадлага сургуульд их дээд сургууль, ЕБ-ийн сургууль, цэцэрлэг болон Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж байна.
Энэ удаагийн сургууль нь Дархан-уул аймагт 2015 онд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиас хойш найман жилийн дараа болж байна.