Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулж, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах ослын үеийн удирдлагын тогтолцооны талаар мэдлэг олгосон юм.
Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд сургалтад хамрагдлаа.