Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн удирдлагууд, найрамдал төслийн төлөөллүүд хотын захирагч нарын дэлхийн хэлэлцээрийн зохицуулах захирал Пьер Роберто Ремиттитай уулзалт хийлээ

2023.06.12
121 үзсэн

Энэ оны 3 сарын 7-9ны өдрүүдэд Бельги улсын Бруселл хотод болсон Тогтвортой хотуудын түншлэлийн дэлхийн анхдугаар хуралдаанд манай аймаг “Найрамдал” төслийг төлөөлөн оролцох үеэр Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан Хотын захирагч нарын дэлхийн хэлэлцээрт нэгдэх саналыг тавьсан.

Энэ санал санаачилга өнөөдөр ажил хэрэг болох анхны алхамаа хийлээ. Өнөөдөр /2023.6.12/ Дархан хотын удирдлагууд, Найрамдал төслийн төлөөллүүд Хотын захирагч нарын дэлхийн хэлэлцээрийн зохицуулах захирал Пьер Роберто Ремитти болон ажлын албаныхантай анхны зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
Энэ хэлэлцээрт нэгдсэнээр Дархан-Уул аймаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн хот хоорондоо мэдлэг дамжуулах, бие биенээсээ суралцах байдлаар чадавхаа бэхжүүлэх боломжийг нээж өгөх юм, Мөн Дархан уул аймгийн иргэдэд эрүүл чанартай амьдралыг цогцлоох үе шатуудыг бодлоготойгоор хэрэгжүүлэхэд манай хэлэлцээрт байдаг бусад хотын оролцоог хангах бүрэн боломжтой юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх болон эрчимын хүчний сэдэв дээр төслийн санал санаачлага гарсан тохиолдолд тухайн төслийг санхүүжилт татах хөгжлийн шатанд гаргах хэмжээний чадавхжих нөхцөлөөр хангаж өгөх нь энэ хэлэлцээрт нэгдэх гол шалтгаан юм.
Дээрх уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Б.Азжаргал, Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын засаг дарга Т.Тулга, Найрамдал төслийн удирдагч П.Мэнд-Амгалан, Дархан Европын Форумын гүйцэтгэх хорооны гишүүн Камлеш Кумар Патак, Найрамдал төслийн бодлогын мэргэжилтэн Г.Нацагдорж, Бизнес хөгжлийн мэргэжилтэн Е.Батболор, АЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Мөнхжаргал нар оролцлоо.