Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Call for you” менторшип хөтөлбөр 3 дахь удаагаа эхэллээ

2023.06.13
58 үзсэн

ЕБС-ийн 15-16 насны хүүхдүүдэд туршлагатай багш, менторуудын багаар дамжуулан англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хувийн ур чадвараа хөгжүүлэхэд туслах зорилготой Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор JCI Найрамдал салбар байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг “CALL FOR YOU” меэторшип хөтөлбөр 3 дахь удаагаа дахин эхэлж байна.

Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь сумдын ЕБС-ийн хүүхдүүдэд боломжийг хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч өгсөн байна. Дархан-Уул аймгийн 4 сумдаас 9-10 дугаар ангийн нийт 119 хүүхэд бүртгүүлснээс 25 хүүхдийг сонгон шалгаруулж авч хичээлийн хөтөлбөрөө эхлүүлээд байгаа юм.
Суралцагчдад академик англи хэл болон хувь хүний хөгжлийн багц хичээлийг 14 хоногийн хугацаанд хүргэх юм. Ингэснээр хичээлийн хоцрогдлыг арилгаж цаашид бие даан суралцах боломжийг олгож байгаа юм.