“Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургууль Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Стратегийн команд штабын сургуульд Гамшгаас хамгаалах албад, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын 160 гаруй алба хаагчид оролцож Ажиллагааны баг, Төлөвлөлтийн баг, Ард тал хангалтын баг, Санхүү захиргааны баг гэсэн 4 албанд хуваагдан газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж дууслаа.